Өөдрөг яв

Өөдрөг яв бүсгүй минь!

бичсэн: kkk, 2010-04-04, 20:28
Дарс шиг шимтэй амьдралын охь нь болж амтал
Дурлал шиг ариун хайрын цэцэг нь болж тэмүүл
Хүн шиг хүний төлөө зүрх нь болон амьдарч
Хүсэл шиг хүнийхээ төлөө гол нь болон гэрэлтэж
Өөдрөг яв бүсгүй минь! 
төрөл:SH...G
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: kkk, 2010-04-04, 20:26
Солиотой хүн ярьж байна
Сайхан 3aлyyд хоёр нүдээ өгчихсөн
Сохор хүн ярьж байна
*   *   *   *    *    *    *    *    *    *
Ар араасаа галд шатсан
Арван зургаан захидал амилж байна
Гурван зуун жаран тав хоног
Гунигт дарагдсан зүрх хэлж байна
*    *    *    *    *    *    *    *    *
Хайр гэдэг нэр шигээн гоё биш
Хайрлана гэдэг хүсэл шигээн сайхан биш
Дурлал гэдэг чинь өөртөө оноосон
Дуусашгүй гэгээн гуниг юм байна...
төрөл:SH...G
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Hүцгэн биеийг чинь алдаршуулъя

бичсэн: kkk, 2010-04-04, 20:15
Нүгэл хэмээн маяглаж Нүдээ таглахгүйгээр
Нүцгэн биеийн гоо үзэсгэлэнг магтъя
Шалиг завхай шунаг тачаалыг цааш нь түлхэж
Шалдан биеийн тэнгэрлэг сайхныг алдаршуулъя
Янаг минь чи хувцсаа тайл!
Ялгаа байхгүй өмдөө ч бас тайл
Ядам хуруун дахь бөгжөө ч бүү үлдээ
Яг л урд минь чи бүрмөсөн нүцгэл!
Алдарт зураачийн зурсан Адам Ева хоёр шиг
хүйснийхээ ялгааг навчаар бүү хаа Рафаэлийн бийрээр амилсан
Амирлангуй нэгэн дүр
Алган дээрээ нар мандуулсан хүүгээ өргө
Үүрийн гэгээг нэвт гийсэн дагина шиг
Үзсэн харсан бүгдийн алаг нүдийг булаа
Яргуй дэлгэрч ятга уянгалтал инээд алдан
Янаг минь чи хувцсаа бушуухан тайл
Ялдам ...
төрөл:SH...G
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Би....

бичсэн: kkk, 2010-04-04, 19:51
                                 
Намайг явсны маргааш бороо татарч гэнэ лээ vvл байж... Намайг явсны маргааш нуур цантаж гэнэ лээ Би шувуу байж... Намайг явсны маргааш цэцэгс хагдарч гэнэ лээ Би эрвээхэй байж... Намайг явсны маргааш мод нvцгэрч гэнэ лээ Би навчис байж... Намайг явсны маргааш саахалтын хархvv уйлж гэнэ лээ Би инээд байж... Намайг явсны Mapгaaш айлын бэр баярлаж гэнэ лээ Би гуниг байж... Намайг явсны маргааш хөлчvv залуус давхиаvй гэнэ лээ Би сархад байж...
...
төрөл:SH...G
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих