Өөдрөг яв
2010-04-14
Би дурлачихжээ *
НададУтасны хонх чихнээс уягдаж
Ухасхийн шүүрэх тоолондоо чамайг хүлээж
Учиртайхан инээсэн зургийг чинь хараад л
Уйтайхан бодолд автах минь...юу билээ

төрүүлсэн итгэлд чинь хүлэгдээд
Намуухан үдшээр хүлээн зогсоод л
Найдвар бэлэглэсэн үгэнд чинь догдлоод
Намба алдан гүйх минь...юу билээ
     Би дурлачихжээ

Охидтой зугаалдаг үдшүүд минь
Ор сураггүй арилчихаад
Орчлонд ганцхан чамд л үнэнч гэж
Онгирч байх юм...энэ чинь юу билээ
        Би дурлачихжээ
Би хүний заяа нөмөрч унасан
Хайр харуусал хоёр
Би хагацал зовлон дунд буцалсан
                  Хатуу зөөлөн хоёр
                        яадгийн
                  Би хавар намар хосолсон
                  Хар цагаан хоёр
                  Би хайрын бороонд дэлбээлэх
                  Харзанд ургасан өргөст цэцэг
НАМАЙГ ХАЙРЛАЖ ЧАДНА ГЭЖ ҮҮ бүcгүй чи!?!.Гэрийнх нь гадаа алгаа бүлээцүүлж хөлөө хавсран зөндөө л зогссон байлгүй
Гэгэлзсэн сэтгэлээ дарж ядан хайрандаа уусан жаргал гэгчийг амталчихаад
Гэрэл гийсэн сайхан айл болж амраг хосоор өрх нэмчихээд
Гэнэн бүcгүйгийн алдаа болгож эp нөxөpөө хаяхад амархан байсан уу?
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax