Өөдрөг яв
2010-04-14
Чамайг би үзэн ядахгүй


@
Чиний хүсээгүй болхоор ахин хайрлахгүй
Чимээгүй гунисан зүрхээ бас өрөвдөхгүй
Яргуй дэлбээлэх цагаар хагдарсан сарнай болхоор
Яруу үгээр уярааж чамайг би дахин дуудахгүй
Хаврын  өдрүүдийг бороогоор уйлуулж
Хааяа шүүрс алдан  чамайг санахдаа
Хүнд бодолдоо тэмцэн шанлахдаа
Хэнд ч гомдоогүй,чи буруугүй


Чамайг би үзэн ядахгүй ээ
Ай чамайг санан санан сэтгэл эзгүйрхэд
Анхны яргуй дэлбээгээ хумин уйтгар нэмнэ
Хонгор минь хэмээн зүрх шимширхэд
Хөх тэнгэр бүүдэгнэн дэлхий усална
Тааварлаж үл чадах орчлон юм болхоор
Таниж амжаагүй юм байж чамайг
Танхил бүсгүй миний хайр гэж
Тэнэг бодолдоо дэндүү итгэсэн байж

Нэхэл хатуу болоод би чамайг санан дурснам уу
Нүгэл буяны золиос гээд бүгдийг орхих уу
Өр нимгэндээ би чамайг мартаж чадахгүй байна уу?
Өнгөцхөн бодлоороо би өөрийгөө хуурна уу! Нададбаяртай гэж хэлээгүйд би гомдохгүйээ
Надаас өөр тэнд жаргалтай байгаа гэдэгт
Намайг гэх сэтгэлээ бүр мартсан гэдэгт
Нулимс урсан гомдовч цаанаа би итгэхгүйээ
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax