Өөдрөг яв
2010-04-14
Намайг орхи
Зүгээр л намайг зөнгөөр минь орхи
  Эрх чөлөө мэт цалгих гуниг,гомдлынхоо нууранд
  Энгэр норгон унах нулимасаа живүүлэе!

                 Намайг орхи

    Сарны гэрэлд чамайгаа захичихаад
  Салхи эргэх зайгүй өөрлүүгээ л би уусая!
Эрхи мэт битүү гогцоорч нэг нэгээр эргэхдээ би
Элэгдэх мэт сэтгэлээрээ чиний нэрийг тарнидая!

                  Намайг орхи

   Задрах шиг давалгаасан сэтгэлээ
  Зүсрэх бороонд цацан агсарчихаад
Зүггүй одох чиний тавиланг сэвтээлгүй
Зүгээр л хайр цацсан нэгэн цэцэг болж үлдэе!
                         Намайг орхи
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax