Өөдрөг яв
2010-04-04
Hүцгэн биеийг чинь алдаршуулъя
Нүгэл хэмээн маяглаж Нүдээ таглахгүйгээр
Нүцгэн биеийн гоо үзэсгэлэнг магтъя
Шалиг завхай шунаг тачаалыг цааш нь түлхэж
Шалдан биеийн тэнгэрлэг сайхныг алдаршуулъя
Янаг минь чи хувцсаа тайл!
Ялгаа байхгүй өмдөө ч бас тайл
Ядам хуруун дахь бөгжөө ч бүү үлдээ
Яг л урд минь чи бүрмөсөн нүцгэл!
Алдарт зураачийн зурсан Адам Ева хоёр шиг
хүйснийхээ ялгааг навчаар бүү хаа Рафаэлийн бийрээр амилсан
Амирлангуй нэгэн дүр
Алган дээрээ нар мандуулсан хүүгээ өргө
Үүрийн гэгээг нэвт гийсэн дагина шиг
Үзсэн харсан бүгдийн алаг нүдийг булаа
Яргуй дэлгэрч ятга уянгалтал инээд алдан
Янаг минь чи хувцсаа бушуухан тайл
Ялдам хорвоотой анх ингээд мэндэлсэн
Яг л урд минь чи бүрмөсөн нүцгэл!
Газрын холоос цанган анган тэмүүлсээр
Гал халуун нулимсаа хаян мансуурдаг
Гар хүрвэл хиртчихээр ариухан
Гантиг чулуун цээжийг чинь бахадъя
Залуу насны чадал дуудсан оргил шиг
Замба тивийн тахилга нь болгон шүтмээр
Гангар шаазан шилдүүлэн хөмөрсөн шиг
Ганган товчлуурт мээмийг чинь бахадъя
Занабазарын урласан Дарь эх шиг
Заяасан биеийн гоо үзэсгэлэнг бахадъя!
Бүхэл зуунаар шагших найрагчийн
Бүжин хар нүднээс албаар доошлон
Бүлээн халуун эсээр цангаа тайлан
Бүсгүй хүний нүцгэн биеийг алдаршуулъя
Тансаг дээд нейлон капроныг
Таар шуудай эсгийнээс би илүүтгэхгүй
Нүдэнд минь тээр болсон хувцсыг мулталж
Нүцгэн биеийг чинь онцгойлон магтъя
Нүцгэн бие мандтугай!
Нөмөрсөн хувцас нүд далд хаана!
Сар хүртэл сүүтэгнэн чичигнэх
Сайхан цагаан хаcыг чинь алдаршуулъя
Уруул хацрыг улам доошлуулж
Уудам хорвоотой учран золгохоор
Хайлан уйлан тэмүүлж гарсан
Хамгийн анхны хаалгаа алдаршуулъя
Хүн бүхэн энэ хаалгаар дуулалдан цуварч
Хүж дэлхийн зоонд анх удаа мэндэлсэн
Хүн бүхний яс цусанд шингэсэн
Хүндтэй ариухан энэ хаалгаа алдаршуулъя
Ертөнцөд урьд хэдийд ч гэсэн тэр
Эр хүн эр хүнээс төрөөгүй!
Эгэл бие нь бүсгүй хүнээс тасарсныг
Эрхгүй мөнхөд хичээнгүйлэн дурсаж
Эр хүний итгэл хайранд ижилдэн дассан
Эмэгтэй хүний шидэт цогцсыг магтъя
Энэ орчлонд анх нүцгэн биеийг алдаршуулж
Юм бүхнээс онцгойлон хайрлаж шүтэн
Ертөнцийн эх болсон бүсгүй хүнийг алдаршуулъя
Нүд булаам ургасан зуны гоо цэцэг ши
Нүгэлгүй ариухан н!
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax