Өөдрөг яв
2010-04-04
Хааяа хааяа
Хаа нэгтэй
Хэн нэгэн
Хэнтэй ч юмХачин сайхан байгаа даа

Хамаагvй ээ

Үзэгслэн гоод дурлах гэж
Үзэшгvй муухай төрсөн юм байж
Хамаагvй ээ
Харах нvдэнд
Хар өнгийг хэд хувиргаж ч болно оо

Тансаг дээдэд тэмvvлэх гэж
Тоолох хөрөнгөгvй яваа юм байж
Хамаагvй ээ
Хvний оюун бvтэн цагт
Хөрөнгө байтугай хорвоог бvтээж болно оо

Сайхан авьяасыг бишрэх гэж
Солгой хоолойтой төрсөн юм байж
Хамаагvй ээ
Сэтгэл зvрх өөдөө цагт
Суу билэгтэн болно оо

Мэргэдийн номд шvтэх гэж
Мунхаг боол төрөө юм байж
Хамаагvй
Энэ бие эрvvл энх цагт
Эрдмийн огилд гарч болно оо
Бичсэн: kkk | цаг: 20:56 | SH...G
Холбоос | email -ээр явуулах | |
Сэтгэгдэл: